Амбулатори
Дотор эрхтэн тогтолцооны ерөнхий үзлэг, оношилгоо хийдэг эмч.
Ямар үед үзүүлэх: Халуурах, ядрах, даралт ихсэх, ходоод гэдэс эвгүйрхэх, архаг өвчний хяналт шаардлагатай үед дотрын эмчид үзүүлнэ.
Чих, хамар, хоолой, дайвар хөндийн өвчнийг оношилж эмчилнэ.
Ямар үед үзүүлэх: Хоолой өвдөх, хамар битүүрэх, нус ихсэх, чих шуугих, сонсгол буурах үед энэ эмчид хандана.
Нүдний хараа, нүдний бүтэцтэй холбоотой өвчнийг үзэж оношилно.
Ямар үед үзүүлэх: Хараа муудах, нүд улайж өвдөх, нүд хуурайших, толгой өвдөхтэй хавсарсан харааны зовиур илэрвэх тохиолдолд
Дааврын тогтолцооны үйл ажиллагааг хянаж эмчилдэг.
Ямар үед үзүүлэх: Чихрийн шижин, бамбай булчирхайн өвчин, жин огцом өөрчлөгдөх, сарын тэмдэг алдагдах зэрэг үед дотоод шүүрлийн эмчид үзүүлнэ.
Тархи, нугас, мэдрэлийн тогтолцооны өвчнийг оношилно.
Ямар үед үзүүлэх: Толгой байнга өвдөх, гар хөл бадайрах, ой санамж муудах, таталт өгөх үед мэдрэлийн эмчид хандана.
Шээс, бэлгийн тогтолцооны өвчнийг оношилж эмчилдэг.
Ямар үед үзүүлэх: Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх, шээс задгайрах, бөөр орчим өвдөх, эрэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэндийн асуудал гарвал урологийн эмчид үзүүлнэ.
Дүрс оношилгоо

Хоол боловсруулах болон амьсгалын замын салстыг шууд харах замаар үрэвсэл, шархлаа, ургацаг, хавдрын эхэн үеийн өөрчлөлтийг илрүүлнэ.

Яс, уушги, зүрх орчмын бүтцийн өөрчлөлт зэргийг илрүүлнэ. Уушгины хатгалгаа, сүрьеэ, ясны хугарал, мурийлт, гэмтлийг оношлоно.

Элэг, цөс, нойр булчирхай, бөөр, дэлүү зэрэг хэвлийн эрхтний бүтэц, хэмжээ, эмгэг өөрчлөлтийг харна. Чулуу, уйланхай, үрэвсэл, өөхлөлт зэрэг эмгэгийг илрүүлнэ.

Бамбай булчирхайн хэмжээ, бүтэц, зангилаа, уйланхай байгаа эсэхийг тодорхойлно.

Хөхний булчирхайн бүтэц, уйланхай, зангилаа, үрэвслийг илрүүлнэ.

Түрүү булчирхайн хэмжээ, үрэвсэл, томрол, зангилааг оношилно.

Зүрхний хэм, цахилгаан идэвхжил, хэм алдагдал, зүрхний шигдээсийн шинж тэмдгийг илрүүлнэ.
Эмгэлзүйн лаборатори
Манай лаборатори нь ISO 15189 стандартыг 2 удаа баталгаажуулсан. Мөн нийт 200 гаруй төрлийн шинжилгээг хийдэг бөгөөд бүх шинжилгээг давхар хяналтаар баталгаажуулдаг.

Даваа
08:30 - 16:30
Мягмар
08:30 - 16:30
лхагва
08:30 - 16:30
Пүрэв
08:30 - 16:30
баасан
08:30 - 16:30
бямба
09:00 - 15:30
ням
Амарна
Copyright 2024 expresslab.mn